1. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Монголын Уул Уурхайн Операторуудын Холбооны (цаашид "Холбоо" гэх) Уул Уурхайн компанийн гишүүнчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлж, гишүүн элсүүлэх, гишүүний эрх, үүргийг зохицуулахад чиглэгдэнэ. Уул уурхайн компани гэдэгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг ойлгоно.
2. Гишүүнээр элсэх журам Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн салбарын компани нь Холбооны www.operators.mn вебсайтаар дамжуулан онлайн хүсэлт гаргана. Вебсайтад дараах мэдээллийг оруулна: Компанийн нэр, компанийн регистрийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл Компанийн гэрчилгээний скан хуулбар Компанийн дэлгэрэнгүй танилцуулга (үйл ажиллагааны чиглэл, бүтэц, хүчин чадал, техник технологийн үзүүлэлт) Гишүүнчлэлийн нэг жилийн төлбөр 2.000.000 төгрөг (Холбооны 5832360449 дансанд төлсөн байх) Холбооны Удирдах зөвлөл нь вебсайтаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр элсүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардаж болно. Гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр гарсны дараа тухайн компанид гишүүний гэрчилгээг цахим хэлбэрээр болон биетээр гардуулж, Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэнэ.
3. Гишүүний эрх Холбооны үйл ажиллагаанд бүрэн эрхтэй оролцох, санал гаргах, сонгох, сонгогдох эрхтэй. Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцох эрхтэй. Холбооны зүгээс үзүүлэх бүх төрлийн дэмжлэг, туслалцаа авах эрхтэй. Холбооны мэдээллийн санг ашиглах, мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээний ажилд оролцох эрхтэй. Холбооны нэрийн өмнөөс гадаад, дотоодын хурал, зөвлөгөөнд оролцох эрхтэй (Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр). Холбооны дэргэдэх хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилтнуудыг зуучлуулах, ажлын байрны зар оруулах эрхтэй.
4. Гишүүний үүрэг Холбооны дүрмийг чандлан биелүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Гишүүнчлэлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх. Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжих, санаачилга гаргах, хамтран ажиллах. Холбооны нэр хүндийг эрхэмлэх, бусад гишүүдтэй харилцан хүндэтгэлтэй хандах, ёс зүйн хэм хэмжээг сахих. Холбооны шийдвэрийг хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
5. Гишүүнчлэлээс гарах, хасах Гишүүн нь өөрийн хүсэлтээр Холбооноос гарах боломжтой. Энэ тухайгаа Удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Дараах тохиолдолд гишүүнийг Холбооноос хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана: Холбооны дүрмийг ноцтой зөрчсөн, эсвэл удаа дараа зөрчсөн Гишүүнчлэлийн төлбөрийг 2 жил ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй Холбооны нэр хүндийг гутаасан, эсвэл гишүүний ёс зүйгүй үйлдэл гаргасан Холбооны үйл ажиллагаанд саад учруулсан, эсвэл хохиролтой ажилласан нь тогтоогдсон Гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд төлсөн гишүүнчлэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
1. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Монголын Уул Уурхайн Операторуудын Холбооны (цаашид "Холбоо" гэх) Замын компанийн гишүүнчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлж, гишүүн элсүүлэх, гишүүний эрх, үүргийг зохицуулахад чиглэгдэнэ. Замын компани гэдэгт Замын салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг ойлгоно.
2. Гишүүнээр элсэх журам Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн салбарын компани нь Холбооны www.operators.mn вебсайтаар дамжуулан онлайн хүсэлт гаргана. Вебсайтад дараах мэдээллийг оруулна: Компанийн нэр, компанийн регистрийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл Компанийн гэрчилгээний скан хуулбар Компанийн дэлгэрэнгүй танилцуулга (үйл ажиллагааны чиглэл, бүтэц, хүчин чадал, техник технологийн үзүүлэлт) Гишүүнчлэлийн нэг жилийн төлбөр 2.000.000 төгрөг (Холбооны 5832360449 дансанд төлсөн байх) Холбооны Удирдах зөвлөл нь вебсайтаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр элсүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардаж болно. Гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр гарсны дараа тухайн компанид гишүүний гэрчилгээг цахим хэлбэрээр болон биетээр гардуулж, Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэнэ.
3. Гишүүний эрх Холбооны үйл ажиллагаанд бүрэн эрхтэй оролцох, санал гаргах, сонгох, сонгогдох эрхтэй. Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцох эрхтэй. Холбооны зүгээс үзүүлэх бүх төрлийн дэмжлэг, туслалцаа авах эрхтэй. Холбооны мэдээллийн санг ашиглах, мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээний ажилд оролцох эрхтэй. Холбооны нэрийн өмнөөс гадаад, дотоодын хурал, зөвлөгөөнд оролцох эрхтэй (Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр). Холбооны дэргэдэх хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилтнуудыг зуучлуулах, ажлын байрны зар оруулах эрхтэй.
4. Гишүүний үүрэг Холбооны дүрмийг чандлан биелүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Гишүүнчлэлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх. Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжих, санаачилга гаргах, хамтран ажиллах. Холбооны нэр хүндийг эрхэмлэх, бусад гишүүдтэй харилцан хүндэтгэлтэй хандах, ёс зүйн хэм хэмжээг сахих. Холбооны шийдвэрийг хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
5. Гишүүнчлэлээс гарах, хасах Гишүүн нь өөрийн хүсэлтээр Холбооноос гарах боломжтой. Энэ тухайгаа Удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Дараах тохиолдолд гишүүнийг Холбооноос хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана: Холбооны дүрмийг ноцтой зөрчсөн, эсвэл удаа дараа зөрчсөн Гишүүнчлэлийн төлбөрийг 2 жил ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй Холбооны нэр хүндийг гутаасан, эсвэл гишүүний ёс зүйгүй үйлдэл гаргасан Холбооны үйл ажиллагаанд саад учруулсан, эсвэл хохиролтой ажилласан нь тогтоогдсон Гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд төлсөн гишүүнчлэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
1. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Монголын Уул Уурхайн Операторуудын Холбооны (цаашид "Холбоо" гэх) бусад байгууллагын гишүүнчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлж, гишүүн элсүүлэх, гишүүний эрх, үүргийг зохицуулахад чиглэгдэнэ. Бусад байгууллага гэдэгт уул уурхай, газар тариалангийн салбарт шууд бусаар үйлчилгээ үзүүлдэг, эсвэл дэмжлэг үзүүлдэг хуулийн этгээдийг ойлгоно (жишээ нь: барилгын компани, үйлчилгээний компани, худалдааны компани, санхүүгийн байгууллага, даатгалын компани, хууль зүйн фирм гэх мэт).
2. Гишүүнээр элсэх журам Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн байгууллага нь Холбооны www.operators.mn вебсайтаар дамжуулан онлайн хүсэлт гаргана. Вебсайтад дараах мэдээллийг оруулна: Байгууллагын нэр, регистрийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл Улсын бүртгэлийн гэрчилгээний скан хуулбар Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга (үйл ажиллагааны чиглэл, бүтэц, хүчин чадал, салбартай холбоотой үйл ажиллагаа) Гишүүнчлэлийн нэг жилийн төлбөр 500.000 төгрөг (Холбооны 5832360449 дансанд төлсөн байх) Холбооны Удирдах зөвлөл нь вебсайтаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр элсүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардаж болно. Гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр гарсны дараа тухайн байгууллагад гишүүний гэрчилгээг цахим хэлбэрээр болон биетээр гардуулж, Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэнэ.
3. Гишүүний эрх Холбооны үйл ажиллагаанд зөвлөх эрхтэй оролцох, санал гаргах эрхтэй. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцох эрхтэй. Холбооны зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа авах эрхтэй (зөвлөх үйлчилгээ, мэдээлэл солилцох гэх мэт). Холбооны мэдээллийн санг ашиглах, мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээний ажилд оролцох эрхтэй. Холбооны арга хэмжээнд өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах эрхтэй (Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр). Холбооны дэргэдэх хөдөлмөрийн биржээр дамжуулан ажлын байрны зар оруулах, ажилтан хайх эрхтэй.
4. Гишүүний үүрэг Холбооны дүрмийг чандлан биелүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Гишүүнчлэлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх. Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжих, санаачилга гаргах, хамтран ажиллах. Холбооны нэр хүндийг эрхэмлэх, бусад гишүүдтэй харилцан хүндэтгэлтэй хандах, ёс зүйн хэм хэмжээг сахих. Холбооны шийдвэрийг хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
5. Гишүүнчлэлээс гарах, хасах Гишүүн нь өөрийн хүсэлтээр Холбооноос гарах боломжтой. Энэ тухайгаа Удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Дараах тохиолдолд гишүүнийг Холбооноос хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана: Холбооны дүрмийг ноцтой зөрчсөн, эсвэл удаа дараа зөрчсөн Гишүүнчлэлийн төлбөрийг 2 жил ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй Холбооны нэр хүндийг гутаасан, эсвэл гишүүний ёс зүйгүй үйлдэл гаргасан Холбооны үйл ажиллагаанд саад учруулсан, эсвэл хохиролтой ажилласан нь тогтоогдсон Гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд төлсөн гишүүнчлэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
1. Нийтлэг үндэслэл Энэхүү журам нь Монголын Уул Уурхайн Операторуудын Холбооны (цаашид "Холбоо" гэх) ажилчны гишүүнчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлж, гишүүн элсүүлэх, гишүүний эрх, үүргийг зохицуулахад чиглэгдэнэ. Ажилчин гэдэгт уул уурхайн, зам барилга, газар тариалангийн салбарт ажиллаж буй Монгол Улсын иргэнийг ойлгоно.
2. Гишүүнээр элсэх журам Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн оператор нь Холбооны www.operators.mn вебсайтаар дамжуулан онлайн хүсэлт гаргана. Вебсайтад дараах мэдээллийг оруулна: Иргэний овог нэр, регистрийн дугаар, холбоо барих мэдээлэл Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний мэдээлэл (байгаа бол) Ажил эрхэлж буй газрын мэдээ (байгаа бол) Гишүүнчлэлийн нэг жилийн төлбөр 100.000 төгрөг (Холбооны 5832360449 дансанд төлсөн байх) Холбооны Удирдах зөвлөл нь вебсайтаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр элсүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардаж болно. Гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр гарсны дараа тухайн ажилчин гишүүний үнэмлэхийг цахим хэлбэрээр болон биетээр гардуулж, Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэнэ.
3. Гишүүний эрх Холбооны үйл ажиллагаанд санал гаргах эрхтэй. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хөнгөлөлттэй үнээр оролцох эрхтэй. Холбооны зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа авах эрхтэй (мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл солилцох гэх мэт). Холбооны мэдээллийн санг ашиглах, мэдээлэл солилцох эрхтэй. Холбооны нэрийн өмнөөс мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын арга хэмжээнд оролцох эрхтэй (Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр). Холбооны дэргэдэх хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил хайх, зуучлуулах эрхтэй.
4. Гишүүний үүрэг Холбооны дүрмийг чандлан биелүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Гишүүнчлэлийн төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх. Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжих, санаачилга гаргах, хамтран ажиллах. Холбооны нэр хүндийг эрхэмлэх, бусад гишүүдтэй харилцан хүндэтгэлтэй хандах, ёс зүйн хэм хэмжээг сахих. Аюулгүй ажиллагааны заавар, журмыг чанд сахиж ажиллах, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх.
5. Гишүүнчлэлээс гарах, хасах Гишүүн нь өөрийн хүсэлтээр Холбооноос гарах боломжтой. Энэ тухайгаа Удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Дараах тохиолдолд гишүүнийг Холбооноос хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана: Холбооны дүрмийг ноцтой зөрчсөн, эсвэл удаа дараа зөрчсөн Гишүүнчлэлийн төлбөрийг 2 жил ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй Холбооны нэр хүндийг гутаасан, эсвэл гишүүний ёс зүйгүй үйлдэл гаргасан Аюулгүй ажиллагааны заавар, журмыг ноцтой зөрчсөн, эсвэл бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан Гишүүнчлэлээс хасагдсан тохиолдолд төлсөн гишүүнчлэлийн төлбөрийг буцаан олгохгүй.